БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос “Хобан” группийн Ерөнхийлөгчтэй уулзав

БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос “Хобан” группийн Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 14-ний өдөр Солонгосын Хобан группийн Ерөнхийлөгч Ким Сонь Гюү болон тус группийн харьяа “Тэхан кабель энд солюшн” компанийн гүйцэтгэх захирал На Хён Гюнь нартай уулзаж, Монгол, Солонгосын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. 

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д энэ оны 2 дугаар сард айлчлах үеэр зохион байгуулсан Бизнес форумын үеэр манай улсад хөрөнгө оруулах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар илүү нухацтай бодолцож, судалгаа хийж байгаагаа тус группийн Ерөнхийлөгч танилцуулав. 

Элчин сайд Э.Сарантогос Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, нэн ялангуяа БНСУ-ын хөрөнгө оруулагчдад ямар давуу тал, боломж байгааг танилцуулаад БНСУ-д нэр хүнд бүхий, дэлхийд танигдсан “Хобан” групп болон хилийн чанадад бизнесийн өргөн үйл ажиллагаа явуулдаг “Тэхан кабель энд солюшн” компани уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт манай улстай урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалтаараа түүчээлж ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 
 .

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “Монгол - Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа. 2022-12-26

БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ЛИ ДУ ХҮН ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2023-01-06

БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав. 2023-01-26

ЭСЯ: БНСУ-Д СУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2023-02-17

БНСУ-ын виз мэдүүлдэг албан ёсны 10 газар 2023-02-26

БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос “Хобан” группийн Ерөнхийлөгчтэй уулзав 2023-03-19

БНСУ дахь Монгол иргэд "Хурдан" цэгээс төрийн үйлчилгээг авч эхэллээ 2023-03-20

БНСУ-ын Пусан хотын Консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээлээ 2023-03-23

БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос докторант Б.Өлзийбуянд Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа. 2023-04-10

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд 2023-08-09

БНСУ-д хууль бус гадаадын иргэн баривчилгаанд өртсөн тохиолдолд 30 сая воны торгууль төлнө. 2023-09-10