Азийн АШТ-д Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хагас шигшээд шалгарчээ

Азийн АШТ-д Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хагас шигшээд шалгарчээ

Сингапурт 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын эрэгтэйчүүдийн шигшээ хагас шигшээд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Манай баг шөвгийн наймд Казахстаныг 21:11-ээр итгэл төгс буулгаж авсан юм.

Энэ тоглолтод Д.Дэлгэрням 8 оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 6, А.Ананд 5, О.Энхбаатар 2 оноо тус тус авлаа.

Эрчүүд шөвгийн дөрөвт Иран, Шинэ Зеландын ялсантай 17:40 цагаас тоглох болно.

Харамсалтай нь манай эмэгтэйчүүдийн шигшээ шөвгийн наймд дэлхийн аварга БНХАУ-ын багт 17:10-аар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.