АВТОМАШИН, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

АВТОМАШИН, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон баталлаа. Хэлэлцээр соёрхон батлагдсанаар:

АВТОМАШИН, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.

Өөрөөр хэлбэл дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж бүрдлээ.

МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДУГУЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ОЛОН УЛСАД БҮРЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ.

Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орон, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин нээгдлээ.

ГАДААДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДУГУЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭД АНГИЙГ АШИГЛАХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧИЛЛӨӨ.

Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг улам хялбаршууллаа.

ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ УЛАМ САЙЖРУУЛАВ

Бусад улс оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангид хяналт тавих, тэдгээрт үүссэн доголдол, стандарт болон зохицуулалтаар тавигдсан шаардлагад нийцээгүй, мөн үйлдвэрлэгчийн мэдээлсэн үзүүлэлтэд тохирохгүй байх нөхцөлд тэр тухай бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг байгуулах боломжтой болж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.