"Мөр Өөд" Эрүүл мэнд, сайн үйлсийн аян "Говьсүмбэр" аймагт үргэлжиллээ.

"Мөр Өөд" Эрүүл мэнд, сайн үйлсийн аян "Говьсүмбэр" аймагт үргэлжиллээ.

"Мөр Өөд" Эрүүл мэнд, Сайн үйлсийн аян 8 дахь удаагаа "Говьсүмбэр" аймгийн "Чойр" хотод үргэлжиллээ.

“Сайн Сайхан медикал” ХХК-ний  “SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нийгэмдээ тустай олон ажил хийдэг бөгөөд түүний нэг болох "Мөр Өөд" хэмээх сайн үйлсийн аян юм. Тус хамт олон энэхүү сайн үйлсийн аяныг 2 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд томоохон албан байгууллага болон хөдөө алслагдсан аймаг, сумдад очин тэр бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй иргэдэд хүрч үйлчилж байна.

 

“SM” Эмнэлэг нь тэртээ 10 жилийн өмнө "Гоо сайхны пластик мэс засал" хийдэг жижиг үүдэн эмнэлгээр гараагаа эхэлж байсан бол өдгөө нарийн мэргэжлийн 6 үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг "Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг" болон өргөжин хөгжөөд байна. 

Тус эмнэлгийн санаачлан хэрэгжүүлж буй "Мөр Өөд" аяны хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн дараах чиглэлд үзлэг оношилгоог хийж байна. 

Үүнд:

- Толгой хүзүүний мэс засал, Бамбай булчирхайн ЭХО оношилгоо

- Хөлийн вений судасны өргөсөл өвчний ЭХО оношилгоо

- Эрэгтэйчүүд, Урологийн үзлэг оношилгоо, зөвлөгөө

(Бөөр, Давсаг & Түрүү булчирхайн ЭХО оношилгоо)

- Эмэгтэйчүүд, Эмэгтэйчүүдийн мэс засал, ЭХО оношилгоо 

- Чих, Хамар хоолойн үзлэг оношилгоо, Эмчилгээ

- Гоо сайхан, Нөхөн сэргээх мэс заслын үзлэг, зөвлөгөө 

 

Өнгөрсөн хугацаанд "Мөр Өөд" аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг нийт 7 удаагийн үзлэгээр давхардсан тоогоор нийт 1400 гаруй хүнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна. Энэхүү аянд хамрагдсан иргэд “Загатнасан газар маажих шиг боллоо" гэж хошигнох бөгөөд хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч, багаж тоног төхөөрөмж дутагдалтайн улмаас тэр бүр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байдаг тухай ярьж байлаа.

 

Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн "SM" Эмнэлэг : https://www.facebook.com/SMPSHospital

Утас : 7000-0048, 9074-0048 

Хаяг : Уаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл хотхоны залгаа өөрийн байр 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын баг Ази тивийн аварга боллоо 2023-04-02

Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа 2023-04-03

Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгох шинэчлэл хийнэ 2023-04-03

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2023-04-03

“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно 2023-04-04

"Мөр Өөд" Эрүүл мэнд, сайн үйлсийн аян "Говьсүмбэр" аймагт үргэлжиллээ. 2023-04-05

Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. 2023-04-05

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа. 2023-04-05

БОАЖ Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав 2023-04-05

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа 2023-04-05

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2023-04-05