Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа.

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа.

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, саатуулжээ. 

Улмаар хоёр улсын Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болж, өнөөдөр /2023.04.05/ Монголд авчирлаа. 

Түүнийг Сөүл - Улаанбаатар чиглэлийн нислэгээр авчирсан бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд цагдаагийн алба хаагчид хамгаалалттайгаар тосож, тусгай автомашинд суулган авч явлаа. 

Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө БНХАУ-аар дамжин эх орноосоо зугтан гарсан бөгөөд таван жилийн дараа Монголд ирж байгаа нь энэ юм.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Т.Бадамжунайг баривчлан авчрах талаар Филиппин улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж, арав гаруй цагийн хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр ажил хэрэг боллоо.

Т.Бадамжунайгийн хувьд ийн шилжүүлэн авахад өөрийнх нь зүгээс дургүйцсэн зүйл байгаагүй.

“Таван Ш” ажиллагааны хүрээнд гадаад орон руу зугтсан, ирэхгүй байгаа хүмүүсийн гадаад пасспортыг цаашид хүчингүй болгох шийдвэр гарсан байгаа. Мөн хэрэглээтэй холбоотой зарим дансыг битүүмжлэх гэх мэт шийдвэрүүд хэрэгжиж эхэлж байна.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан хэрэг буюу авлигын гэмт хэргээр шалгаж байгаа. Түүнд өмнө нь хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан. Сая бол яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ хүн өмнө нь шалгагдаагүй байхдаа гарч явсан.

Өнөөдрөөс эхлээд шүүх сэжигтнээр баривчилж байна. Одоо процессын ажиллагаанууд шат шатандаа явагдана.

Хууль сахиулах байгууллагынхаа хэмжээнд, гадны орноос эргүүлж авах талаар ажиллагаанууд хийгдээд явж байсан. 190 гаруй орон нэгдсэн Авлигын конвенц гэж байна. Манайх эрх зүйн харилцан туслах гэрээгээр 20 орчим оронтэй гэрээтэй байдаг. Гэрээтэй орноос энэчлэн шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцож, энэ хүнийг хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар шилжүүлж авч байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгох шинэчлэл хийнэ 2023-04-03

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2023-04-03

“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно 2023-04-04

"Мөр Өөд" Эрүүл мэнд, сайн үйлсийн аян "Говьсүмбэр" аймагт үргэлжиллээ. 2023-04-05

Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. 2023-04-05

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа. 2023-04-05

БОАЖ Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав 2023-04-05

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа 2023-04-05

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2023-04-05

Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна 2023-04-06

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял, улсад учруулсан 92 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргалаа 2023-04-06