Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна

Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас “5Ш” ажиллагааг зарлаж, 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. “5Ш” ажиллагааны хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрддөг байх зорилгыг агуулж, төрийн албыг цэгцлэх ШҮҮР ажиллагааг явуулж байнаа.

Шүүр ажиллагаа 6-8 мянган албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөх нөхцөл үүсэж байна.

Ковидын хуулийн хэрэгжилт 2023 оны нэгдүгээр сараас зогссон. “Шүүр” ажиллагаа эхэлснээр ковидын үед томилогдсон 2000 гаруй төрийн албан хаагчийг чөлөөллөө.

2023 оны улсын төсвийг батлуулахдаа 2023 оноос эхлэн тэтгэвэр авч байгаа хүн төсвөөс цалинжихгүй байх заалт орж ирсэн.

Өнөөдөр 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна. Гэхдээ аргагүй эрхэнд аймаг, сумдад боловсон хүчний дутагдлаас үүдэн тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрөөс урьж ажиллуулж байгаа нь багагүй байна. Тиймээс тэтгэвэрт гарсан ч ажиллаж байгаа хүмүүсийг ялгаж салгана.

Төрийн албыг үнэгүйдүүлж, бусдаас давуу байдлыг авч албан тушаалд томилогдсоныг таслан зогсооно. Аль нэг нам ялснаар, удирдлага солигдсоноор төрийн албанд өөрчлөлт, донсолгоо болдоггүй байх тогтолцоонд шилжинэ.

Өнөөдөртөө багтаж төрийн байгууллагууд бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ." гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. 2023-04-05

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр монголд авчирлаа. 2023-04-05

БОАЖ Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав 2023-04-05

Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа 2023-04-05

“Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2023-04-05

Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна 2023-04-06

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял, улсад учруулсан 92 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргалаа 2023-04-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа 2023-04-06

ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Сөүл баталгааны даатгал” компанийн төлөөлөлтэй уулзлаа 2023-04-06

ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА 2023-04-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай уулзлаа 2023-04-07