Нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна
![Нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна](http://olnodo.com/media/post/2023-05/6kjwOS2ZBz3UVwGJ99KM1p4hR8fcSW9wqH5xBRIk.png)
Хаврын мод тарих өдрүүд өнөөдөр эхэлж байна. Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавдугаар сарын 11-19-нд нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна.
Үүнд:
- Нийслэлйн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст,
- Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д,
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д,
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Инчон” мөрөөдлийн төгөл-д,
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд Салхит дахь “Хайрхан хөгжлийн төв”-д,
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбайд,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам-1-д болон "Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбаны Мод үржүүлгийн газарт тус тус мод тарьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.