Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна. Улмаар маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр "Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Дараа нь УИХ-д төсвийн тодотгол хийх төслөө өргөн барина. Хамгийн эхэнд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.