Жолооч нарын анхааралд!
Тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч та техникийн хяналтын үзлэг оношилгоонд цаг хугацаандаа ороогүй эсвэл тэнцээгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж дараах хуулийн заалтын дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22-р зүйлийн 22.4-р хэсэг
2. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу иргэнд 50000₮, харин хуулийн этгээдэд 500000₮-ийн хариуцлага ногдуулна.
Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч та техникийн хяналтын үзлэгтээ тогтсон хугацаандаа хамрагдахыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.