Зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй

Зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэллээ.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ.

2022 оны жилийн эцсийн байдлаар 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл бий. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ыг зорих оюутнууд хэлний сургалтад хамрагдаж байна 2023-07-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа 2023-07-26

БНСУ-ын Масан их сургуулийнхан БТСУХ-нд зочиллоо 2023-07-26

“МонгоОлон улсын контент бүтээгчид Монголд чуулна 2023-07-27

Амиа алдсан иргэдийн ар гэрт 2 өрөө байр олгохоор шийдвэрлэлээ 2023-08-06

Зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй 2023-08-09

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа 2023-08-09

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ 2023-08-16

БНСУ-ын Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана. 2023-08-16

Чехэд амьдарч буй монгол иргэдийн анхааралд! 2023-08-16

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг үүрэг болгов 2023-08-16