БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй

Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. 

Гаднын улсад амьдарч буй дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн тухайн улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд хамрагдах боломжгүй байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шийтгэл ноогдуулах хүндрэлтэй байдаг. 

Сэжигтэн энэ сарын 9-ний өдрийн өглөөний 09:00 цагийн орчимд Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газарт "Хар өнгийн микроавтобус хурдны зам дээр хурдтай давхиж, үе үе хүчтэй тоормослон, хоёр тийш дайвалзан явж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар ирэн тухайн машиныг зогсоон алкохол хэрэглэсэн эсэхийг нь шалгахыг хүсэхэд жолооч шалгуулахаас татгалзсан байна. Үүний дараа ЭСЯ-ны консулын ажилтан хүрч ирээд зөрчил гаргасан жолоочыг авч явжээ. 

Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар дипломат төлөөлөгчийн газрын ажилтны “бие махбодийн халдашгүй” байдлыг баталгаажуулсан тул дипломатчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, бие махбодь, эрх чөлөөг нь зөрчих хориотой байдаг. Тус улсын ГХЯ-наас бэлтгэсэн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дипломатуудыг таслан зогсоох журам”-д “Дипломатчид амьсгалын хэмжигчийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах хүсэлт гаргах ёстой, албадах эрхгүй. Хэрэв согтуу байсан нь амьсгалын хэмжигчээр тогтоогдсон бол тээврийн хэрэгслээ хөдөлгөхийг хязгаарлаж, гэр бүлийн гишүүн, эсвэл ЭСЯ-ны ажилтнаар тухайн машиныг жолоодуулах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн байдаг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо 2023-09-10

БНСУ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ САЛБАРЫН ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2023-09-20

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан М-д Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо 2023-09-21

БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна 2023-10-09

БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ 2023-10-09

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 2023-10-11

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24