БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин АНУ болон Япон улстай анх удаа агаарын хүчний хамтарсан сургуулилалт хийсэн байна. Энэхүү сургуулилалтад АНУ-ын зэвсэг хүчний стратегийн бөмбөгдөгч Би-52 гурван улсын байлдааны сөнөөгч онгоцуудыг оролцуулсан байна. Зорилго нь Умард Солонгосоос ирж болзошгүй аюулын эсрэг хамтын хүчин чадлаа бэхжүүлэх, батлан хамгаалах чиглэлд гурван улсын хамтын ажиллагааг тэлэхэд чиглэжээ.

Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин АНУ-ын агаарын цэрэг, Японы өөрийгөө хамгаалах хүчинтэй түүхэнд анх удаа хамтарсан сургуулилалт хийлээ. Өмнө нь Өмнөд Солонгос, Япон хоёр АНУ-тай агаарын цэргийн сургуулилалтыг тус тусдаа хийж байсан. Энэ удаагийн сургуулилалт Байршлын хувьд Өмнөд Солонгос, Японы агаарын довтолгооноос хамгаалах бүсүүд давхацдаг Солонгосын хойгийн өмнөд бүсэд болжээ. Өмнөд Солонгос Япон хоёр АНУ-ын Ази дахь гол холбоотон улсууд. Энэ гурван улс Азид нэн ялангуяа Солонгосын хойгт Умард Солонгосын аюулгүй байдлын гол аюул занал гэж үздэг. Энэ үүднээсээ Умард солонгосын цөмийн болон пуужингийн аюул нэмэгдэж байгаагийн хариуд хамтын хүчин чадлаа зузаатгах, агаарын довтолгооноос хамгаалах гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү сургуулилалтын үр өгөөж дэмжлэг болно гэж үзэж байна. АНУ-ын зэвсэгт хүчний стратегийн бөмбөгдөгч Би-52 Өмнөд Солонгосын нутагт энэ сарын 17-ны өдөр газардах үед Умард Солонгос эсэргүүцэл илэрхийлж, энэ алхам цөмийн дайн өдөөж болзошгүй гэж анхааруулаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 2023-10-11

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов. 2023-10-24

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30

БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно  2023-11-01

БНСУ-д “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид зочиллоо. 2023-11-01

БНСУ-ын цагдаа мөнгө хүүлэгч бүлэг этгээдүүдийг баривчилжээ. 2023-11-01