НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны аравдугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо 2023-10-15

ГОЁ ҮГТЭЙ ЗАР, САНАЛ БҮХЭН ҮНЭН БАЙДАГГҮЙ 2023-10-15

МСНЭ-ээс Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоолгдуулан МЭДЭГДЭЛ гаргалаа 2023-10-15

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ 2023-10-19

БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна 2023-10-19

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ 2023-10-20

Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн анхааралд 2023-10-20

МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. 2023-10-23

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ 2023-10-23

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ 2023-10-23

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДӨЛД ГАРЫН ҮСЭГ АВЧ ЭХЭЛЛЭЭ. 2023-10-24