НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна 2023-10-19

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ 2023-10-20

Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн анхааралд 2023-10-20

МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. 2023-10-23

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ 2023-10-23

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ 2023-10-23

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДӨЛД ГАРЫН ҮСЭГ АВЧ ЭХЭЛЛЭЭ. 2023-10-24

Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй 2023-10-24

Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баярыг тэмдэглэхгүй 2023-10-25

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байна 2023-10-29

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна 2023-10-30