Абу Даби хотын барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ

Абу Даби хотын барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллаж байна.

Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 11 дүгээр сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимэн угтжээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг, улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг аж. 

Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12 дугаар сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо 2023-11-24

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна 2023-11-25

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдана 2023-11-27

О.Цогтгэрэл: Өнөөгийн эрх баригчид ковидын сонсгол явуулах хүсэлгүй байна. 2023-11-27

Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа 2023-11-28

Абу Даби хотын барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ 2023-11-29

Б.Барслхагва “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртжээ 2023-11-29

Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-11-29

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ 2023-11-29

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын шүүх зайлшгүй шаардлагатай 2023-11-30

Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томиллоо 2023-11-30