Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна

Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа.

ЦУОШГ-ын өгсөн мэдээллээр өнөө шөнө /2023.11.24/ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хот орчим, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд сумдаар цас орж, шуурах юм. Харин маргааш Халх голын сав газар болон баруун аймгуудын зарим газраар цас орно.

Арваннэгдүгээр сарын 26-нд баруун аймгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж шуурна.

Энэ үеэр салхины хурд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метрт хүрч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг иргэдэд онцгойлон анхааруулж байна. Агаарын температурын хувьд арваннэгдүгээр сарын 25, 26-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

27-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34, өдөртөө -18-23 градус хүйтэн байна.

Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн, харьцангуй дулаан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16 -21, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24, өдөртөө -9-14 градус хүйтэн байх төлөв гарлаа хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. 2023-11-22

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа 2023-11-23

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав 2023-11-23

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2023-11-23

Снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо 2023-11-24

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна 2023-11-25

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдана 2023-11-27

О.Цогтгэрэл: Өнөөгийн эрх баригчид ковидын сонсгол явуулах хүсэлгүй байна. 2023-11-27

Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа 2023-11-28

Абу Даби хотын барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ 2023-11-29

Б.Барслхагва “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртжээ 2023-11-29