Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ!!!
Өнөө шөнө Ховдын нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үеүдэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ!!!
Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Баянхонор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна гэж ЦУОГШ-аас мэдээлэв.
Иймд:
Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
Тэнгэрийн байдал, үүЛ, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх
Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох
Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,
Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх
Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг та хүлээн авсан бол бусдадаа дамжуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахыг УОК-иос анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.