Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.

Замын-Үүд-Эрээний авто замын  боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.

Анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай  эхлүүлж байна. 

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний  хорооны дарга Б.Тулга ярихдаа, "БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь  Эрээн болно" хэмээн онцлов.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр   тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. 

Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг  өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2023-12-14

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүллээ 2023-12-15

БНСУ-ын СОН-Э эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн 3 сувилагч Солонгосыг зорино 2023-12-15

Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээ арван хоёр сарын 31-нд болно 2023-12-15

Дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ 2023-12-16

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ. 2023-12-17

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийнэ 2023-12-17

Хичээл, сургалтын үйл ажиллагааг үе шаттай цахимд шилжүүлнэ 2023-12-17

Хоёрдугаар шатны нүүрсний сонсгол өнөөдөр эхэллээ. 2023-12-18

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 8 дахь ялалтаа байгууллаа 2023-12-18

Х.Нямбаатар “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсныг онцоллоо. 2023-12-18