Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийнэ

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийнэ

Сургуулийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар "Хангардь" ордонд өнөөдөр /2023.12.17/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн үед агаарын температур эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсэж байна. Агаарын цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, мөн энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн хүүхдүүд цахим горимд шилжинэ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор оролцуулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчний тархалттай холбоотойгоор цэцэрлэг хэрхэн ажиллах талаар Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын цэцэрлэгийн үйл ажиллагааг эцэг эхийн сонголтоор явуулна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ өгөх нь сонголтын асуудал юм. Мөн нийслэлийн хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна" хэмээн ярив. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүллээ 2023-12-15

БНСУ-ын СОН-Э эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн 3 сувилагч Солонгосыг зорино 2023-12-15

Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээ арван хоёр сарын 31-нд болно 2023-12-15

Дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ 2023-12-16

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ. 2023-12-17

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийнэ 2023-12-17

Хичээл, сургалтын үйл ажиллагааг үе шаттай цахимд шилжүүлнэ 2023-12-17

Хоёрдугаар шатны нүүрсний сонсгол өнөөдөр эхэллээ. 2023-12-18

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 8 дахь ялалтаа байгууллаа 2023-12-18

Х.Нямбаатар “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсныг онцоллоо. 2023-12-18

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ. 2023-12-18