Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно

Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно

Засгийн газрын өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар боллоо.


Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болж байгаа тогтоолын төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмшиж байх шийдвэрийг гаргаж байна.

Нэг ёсондоо өнөөдөр Монгол Улсын 2.5 орчим сая иргэн 18.04 хувийнх нь хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн, мөн Монгол Улсын иргэн харьяат болсон иргэддээ хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар Тогтоолын төслийг өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд:

Нэгдүгээрт,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээрээ эзэмших,

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат болсон иргэндээ шууд хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог Улсын бүртгэлтэйгээ хамтарч бий болгох асуудал шийдэгдэнэ.

Гуравдугаарт, хувьцаа өөрөө өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй, хоёр дахь зах зээл дээр гардаггүй учраас Монгол Улсын иргэн, харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь, хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг хийх зорилготой тогтоолын төсөл байгаа.

Дөрөвдүгээрт, нэг асуудал байдаг. 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, тодорхой тооны ахмадууд, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчид нийгмийн даатгал төлөх, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолооор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд маань 2028 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэтэйгээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байна.

Нэг ёсондоо иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудал энд хөндөгдөж байна гэсэн үг. Зарим иргэн маань хувьцааныхаа талыг зарчихсан, зарим нь 30 хувийг зарчихсан. Өнөөдөр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх ноогдол ашгаа хангалттай хэмжээнд буюу бусад иргэнтэй ижил хэмжээнд хүртэх боломжгүй болсон учраас Засгийн газрын зүгээс энэ боломжийг таван жилийн хугацаанд олгох. Магадгүй 300 мянгаар зарсан бол энэ үнээрээ хувьцаагаа бүцааж бүтэн авах боломжийг бүрдүүлж өгч байна. Үүний утга учир нь өнөөдрийн өргөн барьж байгаа УИХ-ын тогтоол УИХ-аар батлагдвал цаашдаа жил бүр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашиг тогтмол олгогддог болох, ноогдол ашгийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдоод илүү өндөр ханшаар олгогддог байх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж бидний зүгээс үзэж байна.

2022 онд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,6 орчим их наяд төгрөгийн ашигтай гарсан байдаг. 2023 оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа учраас нийт ашгийг тодорхойлж хэлэх боломжгүй байна. Тэгэхээр жилийн ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаа хувьтай дүйцүүлэн авдаг болох боломжийг Засгийн газар нээж байна.” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хилчид гурван иргэний амь насыг аварчээ. 2023-12-19

Монголын “The MongolZ” баг чансаагаараа Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ 2023-12-19

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2023-12-20

Б.Энхбаяр: Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй 2023-12-20

Халтиргаанаас үүдэн дөрөв хоногт 400 гаруй хүн гэмтжээ 2023-12-20

Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно 2023-12-20

“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2023-12-21

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв 2023-12-21

УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар санамж бичиг байгууллаа 2023-12-21

УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 байхаар баталлаа 2023-12-21

Авто замын өгсүүр, уруу хэсэгт давс, бодис цацах, явган замуудад дайрга дэвсэх ажил үргэлжилж байна 2023-12-21