Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Монгол Улсад оруулсан хувь нэмэр, нийгмийн үр өгөөжийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нь Монгол Улсад энэ оны тавдугаар сард хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын Хамтарсан тунхаглалд дээрх төслийг үргэлжлүүлэн, төслийн II шатыг эхлүүлэхээр тогтсон аж.

Төслийн I шатны хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд энэ оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн. Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 24.7 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Төслийн хүрээнд засвар үйлчилгээ /нисдэг тэрэгний тоног төхөөрөмж/, программ хангамж, сургалтад хамруулах зэрэг ажлууд багтсан юм байна.

Төслийн I шатны хүрээнд тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан, 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн хэмээн танилцуулав. Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 13.3 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Төслийн хүрээнд хөөсөөр гал түймэр унтраах автомашин /3ш/, хөөс үүсгэгч бодис, автомеханик шатны автомашин /32м-10ш, 42м-5ш/ тус тус худалдан авахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2023-12-20

Б.Энхбаяр: Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй 2023-12-20

Халтиргаанаас үүдэн дөрөв хоногт 400 гаруй хүн гэмтжээ 2023-12-20

Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно 2023-12-20

“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2023-12-21

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв 2023-12-21

УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар санамж бичиг байгууллаа 2023-12-21

УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 байхаар баталлаа 2023-12-21

Авто замын өгсүүр, уруу хэсэгт давс, бодис цацах, явган замуудад дайрга дэвсэх ажил үргэлжилж байна 2023-12-21

Туул голын мөсөнд цөмөрсөн автомашинуудыг татан гаргажээ 2023-12-21

2024 онд хамгийн аз одтой байх ордууд. 2023-12-27