Италид коронавирусний халдварын улмаас нас барагсдын тоо хоногт 681-ээр нэмэгдэжээ

Италид коронавирусний халдварын улмаас нас барагсдын тоо хоногт 681-ээр нэмэгдэжээ

Италид коронавирусний халдварын улмаас нас барагсдын тоо хоногт 681-ээр нэмэгдэж, нийт нас баралтын тоо 15362 болжээ. Тус улсын Иргэний хамгааллын департаментаас мэдээлснээр өнөө өглөөний /2020.04.05/ байдлаар халдварын тоо 88274 болж, өмнөх өдрийнхөөс 2886-аар нэмэгдсэн байна.

Тэгвэл эдгэрсэн хүний тоо 20996 болжээ.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте хорио цээрийг энэ сарын 13 хүртэл сунгасан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.