Б.Батзориг: Би улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр /2020.04.05/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлийг бичжээ. Тэрбээр "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.