Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөв

Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталсан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж,  ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина 2024-01-03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 2024-01-04

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтоо авна уу 2024-01-04

АНУ-руу шууд нислэг үйлдэх агаарын хөлгөө хүлээн авлаа 2024-01-04

Бүгд Найрамдах Мальдив Улс руу зорчиж буй иргэдийн анхааралд! 2024-01-04

Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөв 2024-01-04

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно 2024-01-04

БНСУ-ын ЕБС-д сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ авдаг болно 2024-01-05

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4-р сарын 29-нд зогсооно 2024-01-05

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлнэ 2024-01-05

Тээврийн хэрэгсэлд 128300 цахим гэрчилгээ олгожээ. 2024-01-05