БНСУ-ын ЕБС-д сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ авдаг болно
Өмнөд Солонгос улсад өсвөр насны амиа хорлолт болон зожгирох зэрэг сэтгэлзүйн асуудал нэмэгдэж, нийгмийн асуудал болоод байгаа юм. Тэгвэл тус улсын Боловсролын яам ирэх 3-р сараас эхэлж бага, дунд, ахлах сургуулиудад сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ өгч болдог болно гэж мэдээллээ. “Сэтгэлээ тайвшруулах тест” нэртэй энэ шинжилгээ нь сурагчдын сэтгэл хөдлөл, сэтгэл түгшилт, гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн гэмтэл, сургуулийн амьдрал зэргийн талаар нь мэдээлэл цуглуулах 37 асуултаас бүрдсэн байна. Тус шинжилгээгээр цуглуулсан мэдээллийг онлайнд байршуулж, шаардлагатай тохиолдолд ашиглаж байх цахим зохицуулгатай болох юм байна.
Багш нар мөн сэтгэлзүй нь тогтворгүй байгаа сурагчаа ойлгож, дэмжин, шинжилгээгээр анхаарал халамж шаардлагатай гэж гарвал эцэг эхэд нь мэдэгдэж, хамтарсан тусламж үзүүлдэг байх талаар хуулийн зохицуулгад нь тусгаж өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.