Хуурамч аккуантыг цэгцлэх цаг болсоныг харуулах баримтууд

Хуурамч аккуантыг цэгцлэх цаг болсоныг харуулах баримтууд

1. Хуурамч 35 фэйсбуук аккуантын цаанаас бага насны хүүхэдтэй харьцаж, нүцгэн зураг бичлэгийг нь авч, бэлгийн мөлжлөгт оруулсан зураг бичлэгээр дарамтлан мөнгө нэхсэн, хүчиндсэн, хүүхдийг садар самуунд уруу татсан Ш.А нь хорих ангид 20 жилийн ял эдэлж байна.

2. Фэйсбуукийн хуурамч аккуантыг ашиглан цахим орчинд зээл олгох, хайр сэтгэлийн холбоо үүсгэн залилах, мөнгө нэхэж дарамтлах, хүчиндэх, бусдын нэр төрд халдах хэргүүд жил бүр 5-18 дахин ихэссэн.

3. Сүүлийн таван жилд жилд үйлдэгдсэн 23.000 цахим залилах хэргийг фэйсбуукт хуурамч аккуантын цаанаас үйлдсэн. Фэйсбуукийн хуурамч аккуантыг ашиглан цахим орчинд зээл олгоно, романс буюу хайр дурлалын залилан, бага насны хүүхдийг хуурамч аккуантаар харьцаж, нүцгэн зураг бичлэгийг нь авах, бэлгийн мөлжлөгт оруулах, зураг бичлэгээр дарамтлан мөнгө нэхэх, хүчиндэх, хүүхдийг садар самуунд уруу татах, хүүхэд оролцуулсан секс контент тараах, бусдын нэр төрд халдах хэргүүд жил бүр улам ихсэж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.