Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа 2024-01-16

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль 2024-01-16

УИХ-ын дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд үүрэг өглөө 2024-01-16

"Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "America's Got Тalent"-ын финалийн шатанд шалгарчээ 2024-01-16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болсон 2024-01-16

Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2024-01-17

Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ 2024-01-18

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа 2024-01-18

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА 2024-01-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа 2024-01-18

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа 2024-01-18