Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа.
Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.
Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчтэй газар хөдөлсний улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн амь үрэгдэж, 52 хүн сураггүй болжээ.
Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1824 айлын орон гэр сүйдэж, 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28000 гаруй хүн байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.