УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2020.04.06/ нээлтээ хийнэ.
Хаврын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Хуулийн төслийн өөрчлөлтөөр чуулганы ирц, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд хэрхэн орох болон хориглох зүйл гэх мэтийг тодорхой заах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.