Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ.

Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ.

РОМ. /ANSA/. Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.

Италид гуравдугаар сарын 27-нд хамгийн олон буюу 969 хүн нас барсан бол тухайн өдрөөс хойших есөн өдрийн тавд нас баралтын тоо буурсан дүн үзүүлсэн байна. Тус улс нь халдварын улмаас нас барсан хүнийхээ тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа юм.

Мөн Италид халдвар авсан хүний нийт тоо 128948-д хүрснээс 21815 хүн эдгэрсэн бол 3977 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 77 болж нэмэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.