Өмгөөлөгч нь ирээгүйгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн шүүх хурал хойшиллоо

Өмгөөлөгч нь ирээгүйгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тоглогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаа ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг энэ сарын 22-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл олгосон хэрэгт буруутгагдсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Борис Жонсон амьсгалын аппаратад оржээ 2020-04-06

Улсын хэмжээнд мал төллөлт 20 гаруй хувьтай, төл бойжилт сайн байна 2020-04-06

Зам тээврийн ослын дуудлага буурсан ч гэмтсэн иргэдийн тоо дөрөв дахин өсжээ 2020-04-06

Нийслэлийн зарим зам дагуу цацруулагчтай тросс хашлага хийж байна 2020-04-06

Шинээр суурилуулсан төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулав 2020-04-06

Өмгөөлөгч нь ирээгүйгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн шүүх хурал хойшиллоо 2020-04-06

Сүүлийн үед Япон улсад халдвар хурдтай тархаж байна 2020-04-06

Нью-Йоркт халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа буурлаа 2020-04-06

Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно. 2020-04-06

Коронавирус шинж тэмдэггүй хүнээс ч халдаж байна 2020-04-06

ХӨСҮТ-т тусгаарласан Турк улсын иргэнээс коронавирус өвчний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. 2020-04-06