ХӨСҮТ-т тусгаарласан Турк улсын иргэнээс коронавирус өвчний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ХӨСҮТ-т тусгаарласан Турк улсын иргэнээс коронавирус өвчний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр батлагдсан тохиолдол нь өмнөх халдвар авсан хоёр иргэний хавьтал байсан. Өдөр болгон хяналтын шинжилгээ хийж байна. Өчигдрийн шинжилгээгээр Турк улсын иргэнээс халдвар илэрсэн. Шинж тэмдэггүй хэлбэртэй ийм гурван хүн эмчлэгдэж байна. Хавьтлуудыг тусгаарлаад шинжилгээ авсан. Дээрх халдвартай иргэдийн хавьтал болох 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Турк иргэний биеийн байдал хэвийн байгаа” гэв.

Өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой байсан иргэн гэрийн хаягаа худал мэдүүлж, эмч нарт хүндрэл учруулсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр ийм мэдээлэл байсан. Ийм нөхцөлд Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар торгох арга хэмжээ авах ёстой. Ер нь коронавирус өвчний халдвартай холбоотой худал мэдээлэл тараасан, төрийн албан хаагч нарыг ямар нэгэн байдлаар доромжилсон асуудлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна” гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.