Ерөнхий сайдын ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Ерөнхий сайдын ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байна.

Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж тухай бүр Үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий ажлын алба байгуулж, Монголд ирсэн жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжих шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав 2024-02-28

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.  2024-02-28

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ 2024-02-28

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2024-02-28

Д.Амарбаясгалан: Малчдын зээлийн хүү болон үндсэн төлөлтийг нэг жилээр хойшлуулна 2024-02-28

Ерөнхий сайдын ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаан боллоо. 2024-02-28

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал 2024-02-28

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024-02-28

"Төрийн банк" малчдадаа туслах хандивын аянд нэгдэж, малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгалаа 2024-02-28

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргалаа 2024-02-28

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө 2024-02-28