"Төрийн банк" малчдадаа туслах хандивын аянд нэгдэж, малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгалаа
!["Төрийн банк" малчдадаа туслах хандивын аянд нэгдэж, малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгалаа](http://olnodo.com/media/post/2024-02/w20vHYebG5cipcKdyPdRMD3nnqI1ZNCiYgXaPRUh.jpeg)
Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй "Төрийн банк" нийгмийн хариуцлагын хүрээнд “Малчдадаа туслая” аяныг 4000 ажилтныхаа дунд өрнүүлэн цугларсан 46.725.000 төгрөгийг хандивлалаа. Мөн "Нэг ажилтан нэг нэмнээ аян"-ыг өрнүүлэн 5000 нэмнээ бэлдсэн бөгөөд аймаг бүрт байрлах салбар нэгжээрээ дамжуулан малчдадаа хүргүүлж байгаа аж.
Улсын хэмжээнд банкууд 1.2 их наяд төгрөгийн малчны зээлийг олгосон байдаг бөгөөд "Төрийн банк"-ны зүгээс нийт малчдадаа зээлийн эргэн төлөлтөд дэмжлэг үзүүлэх үүднээс энэ оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд малчны зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.