Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.

Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. 

- Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх

- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх

- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. 

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө 2024-02-28

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 9 тулалдаж, 9 яллаа. 2024-02-29

Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаантай 2024-02-29

Яаралтай тусламжийн тусгай дугаарт холбогдохгүй байвал +976 угтвар хийж залгаарай 2024-02-29

Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна 2024-02-29

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ 2024-03-01

“Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ. 2024-03-01

УИХ-ын сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо 2024-03-01

Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль баталжээ. 2024-03-01

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал. 2024-03-01

Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно. 2024-03-01