Үндэсний сэтгүүл зүйн салбар үүссэний 111 жилийн ойн өдөр

Үндэсний сэтгүүл зүйн салбар үүссэний 111 жилийн ойн өдөр

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлүүлж, төрийн байгууллагуудад тараадаг байсан түүхтэй.

“Үндэсний сэтгүүл зүй-111” жилийн баярын хурал, урлагийн тоглолт 09:30 цагаас Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. Энэ үеэр шагнал гардуулж, МСНЭ-ийн 2024 оны үйл ажиллагаагаа танилцуулах бөгөөд МСНЭ-ийн вэб сайтын шинэчлэлийн нээлт болно

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.