Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ
2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг танилцуулъя:
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ гэж Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.