Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны эхний чуулга уулзалт Францын Парис хотноо хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд боллоо. Тус чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм.

Мөн энэ үеэр ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Кени, Намиби улсыг оруулсан бол Барбадос, Гибралтар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират улсыг өөрсдийн мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлэхүйц ахиц гаргаж, стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн гэж үзээд "саарал" жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна. 

Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр ФАТФ-ын "хар" ба "саарал" жагсаалтад орсон улсуудын шинэчлэгдсэн жагсаалт дараах байдалтай байна. Үүнд:

Түүнчлэн тус чуулга уулзалтаар ФАТФ-ын ирэх хоёр жилийн стратегийн зорилтууд болон тус байгууллагын ээлжит ерөнхийлөгчийг томилох асуудлыг шийдвэрлэсэн юм. ФАТФ-ын зөвлөмж, стандарттай холбоотойгоор эцсийн өмчлөгч, төлбөр, тооцооны системийн ил тод байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ болоод ашгийн бус байгууллагыг урвуулан ашиглахаас сэргийлэхтэй холбогдох зөвлөмжүүдийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг эцэслэн баталсан байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2024-03-07

Улсын Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 2024-03-07

“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүн болно 2024-03-10

Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо буцаан авч ирлээ 2024-03-10

Нөөцийн мах даваа гарагаас эхлэн худалдаанд гарна. 2024-03-10

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо 2024-03-11

Өлгий-Даян боомт чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна 2024-03-11

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь 2024-03-11

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллав 2024-03-11

ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК МЁН ХО НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ 2024-03-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав 2024-03-11