Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4251, үүнээс нийслэлд 1822 иргэн бүртгүүлсэн. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-ны өдөр зохион байгуулагдана.

Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. 

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүн болно 2024-03-10

Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо буцаан авч ирлээ 2024-03-10

Нөөцийн мах даваа гарагаас эхлэн худалдаанд гарна. 2024-03-10

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо 2024-03-11

Өлгий-Даян боомт чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна 2024-03-11

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь 2024-03-11

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллав 2024-03-11

ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК МЁН ХО НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ 2024-03-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав 2024-03-11

“Кисог трэйдинг” компанийн монгол ажилчид болон удирдлагуудтай уулзалт хийлээ 2024-03-11

"Ногооны автобус"-ны гэх тодотголтой хэргийг хянаад, шүүхэд шилжүүлсэн 2024-03-12