Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 261 593 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 211 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 69 424 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 272 860-д хүрсэн бол 261 593 хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.