Санал тоолох төхөөрөмж 500 гаруйг худалдан авчээ.

Санал тоолох төхөөрөмж 500 гаруйг худалдан авчээ.

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно.

Бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ярихдаа “Улсын хэмжээнд санал тоолох 3000 төхөөрөмж байдаг. Үүнээс 240 орчмнынх хугацаа дууссан тул ашиглалтаас хассан. Үлдсэн 2493 төхөөрөмжийн ашиглалтын хугацааг сунгаад техникийн үзлэг, арчилгааг хийж бэлэн болгосон. Ашиглалтаас хассан төхөөрөмжийн оронд шинээр 500 гаруйг АНУ-аас худалдан авсан. Шинээр авсан санал тоолох төхөөрөмжид технологийн өөрчлөлт орохгүй. Тохируулсан стандарт, горимтой. Төхөөрөмжийг Монголд 2012 оноос хойш арав гаруй жил ашигласан, найдвартай гэдгийг харсан.

Улсын хэмжээнд 2189 хэсгийн хороо байгуулсан. Саналын хуудас хэвлэх ажил эхлээгүй байгаа. Саналын хуудасны загварыг батлаагүй байна, ойрын хугацаанд энэ ажлыг гүйцэтгэнэ. Ямар байх, яаж саналаа өгөх тухай хүмүүс маш их сонирхож байгаа. Тиймээс саналын хуудасны загвараа батлаад нийтэд мэдээлнэ.

УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах зардал 32 тэрбум төгрөг. Энэ төсвийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан. Гэхдээ зардал өсөж магадгүй. Учир нь, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт орсноор сонгуулийн үеэр ажилласан төрийн албан хаагчдад олгодог урамшууллаас шимтгэл тооцохоор болсон тул зөрүү гарч ирж байна. Мөн орон нутгийн сонгуулийн хороодод томилолтоор ажиллах хүмүүсийн зардал өсөх нь.

Тухайлбал, шатахууны үнэ өндөр байна. Түүнчлэн санал авах хуудасны хэмжээг томруулах тул үүнтэй холбоотой зардал нэмэгдэнэ” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.