Нийт нутгаар зам, даваа саадгүй байна

Нийт нутгаар зам, даваа саадгүй байна

2024 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 14:15 цагийн байдлаар нийт нутгаар зам, даваа саадгүй байна.

Улаанбаатар-Чойр чиглэлийн 184-194 км-т зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс цацсан.

Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн авто замын зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусалт хийж цэвэрлэлээ.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг хусч, халтиргааны эсрэг бодис цацсан.

Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто замын зорчих хэсэгт хэсэгчилэн шуурч тогтсон цасыг цасны зориулалттай МАЗ машинаар цэвэрлэх ажил 176-334 км-т хооронд хийж байна.

Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг цас шүүгдэгч машинаар шүүрдэж цэвэрлэлээ.

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын зорчих хэсэгт тогтсон цасыг цас хусагч машинаар цэвэрлэв.

Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замд шар усны үерээс сэргийлж сэг зэм цэвэрлэлээ.

Улаанбаатар -Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах бодис цацах ажил, авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэж байна.

Булган -Мөрөн чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдер, цасны машинаар цэвэрлэхээр ажиллаж байна.

Эрдэнэт -Булган чиглэлийн 28.5 - 53 км-ийн зорчих хэсэгт тогтсон цасыг цасны машинаар цэвэрлэж, давс цацлаа гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.