АНУ-ын төвийн нутгаар их хэмжээний цас оржээ

АНУ-ын төвийн нутгаар их хэмжээний цас оржээ

АНУ-ын төвийн нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас оржээ.

Үүний улмаас Колорадо мужид олон сургууль, компани, төрийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна.

Түүнчлэн 100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон аж. Өчигдөр үдээс хойш Денверийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн 800 гаруй нислэг цуцлагдсан гэж "FlightAware" агентлагаас мэдээлжээ.

Өчигдөр орсон цасны хэмжээ 1219.2 мм хүрсэн нь жирийн үед нэг сарын турш ордог хур тунадасны хэмжээтэй дүйж байгаа юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.