Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд,

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  уулзлаа 2024-03-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа 2024-03-21

Монгол, Солонгос улсын гэр бүлийн тухай хуулийн талаар туршлага хуваалцах хэлэлцүүлэг боллоо 2024-03-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-22

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2024-03-22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв 2024-03-23

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна 2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ 2024-03-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ 2024-03-25

1072 хувьцааны дансаа шалгах заавар 2024-03-25