“Apple” нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ

“Apple” нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ

"Манай компани эмнэлгийн ажилтнуудад зориулан нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр боллоо" гэж АНУ-ын технологийн “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук ням гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Apple” компани долоо хоногт нэг сая гаруй хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээ эхний ээлжинд АНУ-ын эмнэлгийн ажилтнуудад, дараа нь дэлхий даяар тараахаар төлөвлөсөн байна. Мөн тус компани халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс 20 сая амны хаалтыг дэлхий даяар хандивлаж байгаа ажээ.


Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэхэд цахилгаан бараа үйлдвэрлэгчдээс өгсүүлээд автомашин үйлдвэрлэдэг компаниуд хувь нэмрээ оруулсаар байгаа юм. 


Apple” компани нүүрний хамгаалалт бүтээх, үйлдвэрлэх, нийлүүлэх үйл ажиллагаанд загвар зохион бүтээгчид, инженерүүд, нийлүүлэгчдээ татан оролцуулж эхэлжээ. Т.Кукийн мэдээлснээр, эхний ээлжийн нүүрний хамгаалалтыг Цахиурын хөндийн зарим эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт хүргэсэн байна. Тус компани энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материалыг АНУ, БНХАУ-аас авч байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.