Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана
![Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана](http://olnodo.com/media/post/2024-04/Y3qwqAlTv9thMRL1vkt8wr6Y8tzPvQaQJdXYnSJA.jpeg)
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.