Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдрөөс УБЕГ-ын цахим хуудаст байршуулна

Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдрөөс УБЕГ-ын цахим хуудаст байршуулна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-нд болохтой холбогдуулж сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдрөөс УБЕГ-ын цахим хуудаст байршуулна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг эхийн болон өөрийн нэр, нас хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” хэмээн заасан. 

Иймд иргэд хуулийн хугацаанд багтаан https://election.burtgel.gov.mn/ холбоосоор өөрийн мэдээллийг нягтлах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.