БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв

БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардан авлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлоод цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс болон бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин ирж, энэ удаад Элчин сайдын хувиар Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн  Сог Ёль эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн гэв. 2024-04-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзав 2024-04-02

БНСУ-ын ахмад жүжигчин Сон Мин Хён таалал төгсжээ.  2024-04-08

БНСУ-д аялж яваад далайд унасан монгол эмэгтэйг цагдаа нар аварчээ 2024-04-08

БНСУ тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг “Falcon 9” пуужингаар хөөргөжээ 2024-04-09

БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв 2024-04-09

БНСУ-д парламентын сонгууль эхэллээ. 2024-04-10

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10

БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ. 2024-04-11

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт болж магадгүй 2024-04-11

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 2024-04-12