БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ.
Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ нэг мандаттай 254 тойргийн санал хураалтын дүнгээр парламентад олонх болжээ.
Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудасны 99.7 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тус нам 161 тойрогт ялсан бол Ерөнхийлөгчийн Ардын хүч нам 90 суудал авсан байна. Шинэ ирээдүй, Шинэ шинэчлэлийн нам, Дэвшилтэт нам тус бүр 1 мандат авлаа. Үндэсний ассамблейн 300 гишүүний 254-ийг нь нэг мандаттай тойргоос, үлдсэн 46 суудлыг нийт авсан саналын тоогоор нь намуудад хуваарилах бөгөөд санал хуудасны 95 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Ардчилсан нэгдсэн нам 13 суудал, Ард түмний ирээдүй нам 19 мандат авчээ. Саяхан байгуулагдсан “Солонгосыг сэргээн босгох” нам 12 суудлыг авч, үлдсэн хоёр суудлыг Шинэ шинэчлэлийн нам эзлэхээр боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.