Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал өчигдөр БНХАУ-ын Эрээн хотод боллоо.
Ажлын хэсгийн хурлыг Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Тус уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.
Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах, Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох ажлыг хийх, Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд тус бүс нутгийн худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлэх юм гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.